Бидний тухай
Азийн шилдэг комеди клубын тухай
Бидний түүх
UB Comedy Club нь 2014 онд Монгол Улсад чөлөөт ганцаарчилсан аман шог (stand-up comedy) урсгалыг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Бид хошин урлагаар дамжуулан соёл, үзэл бодол, амьдралын өвөрмөц туршлагаа хуваалцах нь хүмүүсийг хооронд нь ойртуулж, нийгэмд эерэг харилцаа, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй гэж үздэг. Байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй хөгжсөөр UB Comedy Club нь Монголд stand-up comedy-г системтэйгээр нэвтрүүлж, дотоодын болон олон улсын уран бүтээлчдэд нээлттэй, чанартай үзүүлбэр, орчин, платформыг бүрдүүлэн ажиллаж байна. UB Comedy Club нь зөвхөн үзвэрийн тайз бус инээд, уран бүтээлээр холбогдсон бүтээлч хамт олон бөгөөд үзэгчдэд өндөр түвшний үйлчилгээ, соёлтой үзвэрийн туршлагыг хүргэхийг эрхэм зорилгоо болгодог.
Манай Комедианууд
Эрхэм зорилго
Монголд стенд-ап комедийг хөгжүүлж, чанартай үйл явдлуудыг зохион байгуулах замаар хүмүүст инээмсэглэл бэлэглэх.
Алсын хараа
Монголыг Азийн хамгийн идэвхтэй комеди соёлтой улс болгох, мэргэжлийн комедиануудын шинэ үеийг төлөвшүүлэх.
Бид юу хийдэг вэ?
Шоу зохион байгуулах
Өдөр тутмын болон тусгай шоунуудыг зохион байгуулдаг
Сургалт зохиох
Шинэ Комедиандэд зориулсан нээлттэй микрофон болон Комедиануудтэй хамтран зохион байгуулдаг семинарууд
Нийгэмлэг бүтээх
Комеди урлагийн идэвхтэй нийгэмлэгийг бүрдүүлэх
Холбоо барих
Имэйл
info@ubcomedy.mnУтас
+976 XXXX XXXXХаяг
Ulaanbaatar, Mongolia
Ажлын цаг
Даваа - Баасан: 10:00 - 18:00


















